Толгойт орчимд байрлах \”Нефть хангамж” компанийн хашаанд дэлбэрэлт болж, 39
настай Г амь насаа алджээ.
Тодруулбал, 06 дугаар сарын 29-ний буюу өчигдөр орой 19.00 орчимд Г, Б нар
шатахуун тээвэрлэгч FAW цимстерн
машины савны таган дахь боолтыг цахилгаан тасдагчаар тасдаж байгаад дэлбэрэлтэд
өртсөн байна. Шатахуун тээвэрлэгчийн сав хоосон байсан ч тасдагчаас үсэрсэн цог
шатахууны ууранд хүрч дэлбэрэлт болжээ.
Г, Бнарын гар хөл хугарч, яаралтай тусламжаар Гэмтлийн эмнэлэгт
хүргэгдсэн байна. Гэвч гагнуурчин Г гэмтлээ даалгүй нас баржээ. Б-гийн биеийн
байдал маш хүнд байгааг албаныхан мэдэгдэж байна.