\”Mongolians next top model” тэмцээний шилдэг оролцогч Ю.Балжидмаа саяхан 20 нас хүрч төрсөн өдрөө сүр дуулиантай тэмдэглэсэн билээ. Тэрээр өмнө нь \”Опозит\” хамтлагийн реппер А.Гантулгатай хэсэг үерхэж байсан ч хоёр тийш болсон. Харин энэ удаад ээлжит найз залуугаар \”News\” агентлагийн гүйцэтгэх захирал Г.Анархүүг сонголоо. Тэд хоорондоо 7 насны зөрүүтэй.
Г.Анархүүгийн хувьд оюутны ширээнээс салав уу үгүй юу монголдоо томоохонд тооцогдох мэдээллийн сайтын гүйцэтгэх захирлаар томилогдсон. Мөн өнгөрсөн жил Бодибилдинг, Фитнессийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Түүнийг урлаг спорт, энтертаймэнтийн салбарт чамгүй хөл хөдөлгөөнтэй гэдгээр хүмүүс андахгүй. Нэг хэсэг Монголын Дэвид Бекхам гэсэн нэр зүүгээд амжсан юм. Гэвч гэр бүлийн амьдралын хувьд төдийлөн тогтвортой байж чадсангүй. Г.Анархүүгийн салсан эхнэр 7 насаар дүү бөгөөд өнгөрсөн жил дэлгэцнээ гарсан \”Итгэл” уран сайхны киноны гол дүрд тоглосон бүсгүй юм. Тэд дундаасаа нэг охинтой бөгөөд одоогоор салсан шалтгаан нууц хэвээр байна.