Азийн хамгийн өндөр зардлаар бүтсэн цувралуудын нэг \”Нарны үр сад”
кино өнгөрсөн жил үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус киноны нийт 16-р ангийн
зураг авалтын 10.8 сая доллараар бүтсэн байна. Дунджаар нэг анги нь 0,67 сая
доллараар бүтсэн гэсэн үг юм. Уг киноны зураг авалтын зарим хэсэг нь Грекийн
Закинф, Лемнос гэсэн үзэсгэлэнт арлуудад өрнөсөн байна. Олон объектод зураг
авахаас гадна байгалийн гамшиг, алан хядагчдын асуудал зэрэг Солонгос
цувралуудад тэр бүр байдаггүй сэдвийг хөндсөнөөрөө онцлог бүтээл болжээ. Тэгвэл
тус уран бүтээлийн гол дүрийн жүжигчид болзож байсныг батлах мэдээлэл ил болсон юм.
Гол дүрийн эрэгтэй жүжигчин 31 настай Сон Чжун Ки, эмэгтэй жүжигчин 35 настай Сон Хе Гё нар болзож байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн. Дээрх цувралд хамтран тоглосноос хойш тэднийг үерхэж байгаа гэх мэдээлэл газар авсан. Гэвч тэдний харьяалагддаг компаниуд болзсон гэх мэдээллийг удаа дараа үгүйсгэж байсан. Харин өнөөдөр тэд хуримаа хийх болсон талаар албан ёсны энтертэйнмент компаниас мэдэгдлээ. Хосууд ирэх 10-р сарын 31-нд хуримаа хийхээр төлөвлөжээ. Одоогоор хуримын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ил болоогүй байна.