Загвар өмсөгч эгч Жижи Хадид (Gigi Hadid)-ийн сүр хүчинд дарагдаж, чимээгүйхэн явсан Белла Хадид 2016 онд хэн болохоо дэлхий нийтэд таниулж, оны шилдэг загвар өмсөгчийн шагналыг ч хүртээд амжсан билээ. Үүнээс гадна \”Victoria\’s Secret\”-ийн загварын шоунд алхаж, гоолиг бие, урт сайхан хөлөө гайхуулаад авсан юм. Одоогоор загвар өмсөгч бүсгүй маань маш эрэлттэй байгаа бөгөөд эгчээсээ дутахгүй нэр хүндтэй болж, алдаршаад байна. Түүний карьер 2017 онд улам бүр өсч, дахин шуугиан тарилаа. Энэ удаад тайзнаа хөхний даруулга зүүлгүй гарч ирсэн юм. Тэрээр Парисын загварын долоо хоногт оролцож Александра Вотье загварыг тайзнаа амилуулав. 20 настай загвар өмсөгчийн хувьд хөхөө гаргах жирийн үзэгдэл мэт боловч өөрийнхөө нэр хүндийг улам бүр өсгөх зорилгоор тайзнаа хөхөө ил гаргасан гэх шүүмжлэлийг дагуулаад байна.