АНУ-ын иргэн 74 настай Жаннис Лоррейн тэтгэвэрт гарснаас хойш буюу 2010 оноос эхлэн бодибилдингийн спортоор хичээллэж эхэлжээ. Түүнийг 74 настай гэхэд итгэмээргүй ч одоогийн байдлаар олон улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн байна. Жаннис амьдралынхаа хэв маягийн талаар хэлэхдээ тэтгэвэрт гарахаас өмнө спортын аль ч төрлөөр хичээллэж байгаагүй гэв. Нэгэн хэвийн тогтмол ойлголтыг эвдэж чадсан 74 настай энэ эмэгтэй чөлөөт цагаа биеийн тамирын зааланд өнгөрүүлдэг. Жаннис багш мэргэжилтэй бөгөөд тэтгэвэрт гарсан хойноо л хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдгийг ойлгожээ. Учир нь насаараа юунд ч тэгтлээ их тэмүүлж байгаагүй урам зориггүй амьдарч байж гэж дурдсан байна. Тэр эхлээд аеробикээр хичээллэж эхэлжээ. Удалгүй өөрийгөө улам бүр зоригжуулахын тулд бодибилдингийн спортод хүчтэй татагдан орсон юм. Жаннис долоо хоногт гурван удаа тогтмол бэлтгэлээ хийдэг. Түүний дасгалын хуваарьт бичсэнээр долоо хоногт 32 км гүйж, өдөрт 60 удаа шахалт, 13 төрлийн дасгал хийдэг гэв.