Хуванцар бүтээгдэхүүнд агуулагддаг фталат хэмээх бодис янз бүрийн өвчин үүсгэдэг гэж эрдэмтэд өмнө нь мэдэгдэж байсан. Тухайлбал энэ бодис нь дааврын тэнцвэрийг алдагдуулдаг.
Харин шинэ судалгаагаар хүнсний бүтээгдэхүүний савлагаан дахь фталат бодис нь хүүхдийн даралтыг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. АНУ-ын эрдэмтэд 3000 хүүхдийн биеийн байдалд ажиглалт хийж, тэдний шээсэн дэх фталатын түвшин, цусны даралтыг хэмжиж үзжээ. Гэтэл энэ бодис нь зүрхний эсийг дарангуйлж, стресст оруулж, цусны даралтыг бага байхаас нь нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон байна.
Тиймээс эрдэмтэд зүрх судасны өвчнөөс сэргийлэх зорилгоор байгальд сөрөг нөлөөтэй химийн бодисын хэрэглээг хязгаарлахыг уриалжээ.