Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатар дүүргийн 1851-р хэсэгт саналаа өглөө.
Тэрбээр \”Ард иргэдээ саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна. Ард түмэн Ерөнхийлөгчийг сонгодог. Ерөнхийлөгч ард түмнийг сонгодоггүй. Хэн ч гарсан ард түмэн Ерөнхийлөгчийг өөрчилдөг. Харин Ерөнхийлөгч ард түмнээ өөрчилж чадахгүй. Тиймээс хэн нэгний нөлөөнд авталгүй өөрийн санал өгөхийн хүссэн хүндээ саналаа өгөөрэй. Энэ удаагийн санал хураалтаар сонгуулийг өндөрлөх хэрэгтэй шүү. Дараа дараагийн ажлаа хийцгээе. Хийх ажил их байна. Сонгуулиа өгөөд сайхан наадацгаая” хэмээн ард иргэддээ уриаллаа.