Төв аймагт санал тоолох нэг машин саналын хуудсаа таньж уншихгүй байгаа гэх гомдол мэдээлэл СЕХ-нд ирсэн байна. Энэ дагуу тагнуул, мэдээлэл технологийн төв, Харилцаа хорооны зохицуулах хороо гэх мэт хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг эвдрэлийн шалтгааныг тогтоохоор Төв аймгийг зорьсон байна. Тэд санал тоолох машин эвдэрсэн үү эсвэл саналын хуудаснаас үүдэн гацав уу гэдгийг тогтоох юм байна. Хэрвээ санал тоолох машин эвдэрсэн байвал гар ажиллагаанд шилжинэ гэж Сонгуулийн тухай хуульд заасан байдаг. Энэ дагуу иргэдийн саналыг үргэлжлүүлэн авч байгаа.
Харин БЗД-т гартаа бугуйвчтай иргэд 3 саналын хуудсаар саналаа өгч байна гэсэн гомдол фейсбүүк хуудаснаа нийтлэгдсэн. Энэ асуудалтай холбогдуулан СЕХ-ноос \”тодорхой гомдол мэдээлэл ирээгүй байна\” гэсэн тайлбарыг өгсөн юм.