Тайван улсын нийслэл Тайпэй хотод ирэх сарын 19-30 хооронд зохион
байгуулагдах олон улсын Универсиад тэмцээнд зориулж EasyCard компани,
аялал жуулчлалын газраас өвөрмөц шийдлийг иргэддээ танилцуулжээ. Универсиад
спортын наадам нь Олимпын дараа тооцогдох томоохон тэмцээний нэг юм. Тус улсын
аялал жуулчлалын газраас жуулчдыг татах зорилгоор метро, тээврийн хэрэгсэлд хөл бөмбөгийн талбай, усан бассейн,
сагсан бөмбөгийн талбай зэргийг бодит мэт харагдахуйц зурсан байна. Энэхүү санаачилсан төсөл нь олон гаднын
жуулчдыг нүдийг хужирлахаас гадна Универсиад тэмцээнийг илүү өргөн хүрээнд
явуулах зорилготой аж.