Авьяаслаг Америкчууд 2017 шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч \”Дуулдаг Трамп” гэх нэртэй 56 настай эр хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцож үзэгчдийг дахин байлдан дагуулж чадлаа. Түүний дуу хоолой гэхээс илүүтэй гадаад байдал үйл хөдөлгөөн олныг алмайрууллаа. Учир нь ерөнхийлөгч Дональд Трампын биеийн хөдөлгөөн зан байдлыг дууриаж дуулсан юм. Шүүгч Саймон Коуэлл түүнд хандан \”Ээ бурхан минь би Авьяаслаг америкчууд шоунд үнэхээр хайртай ” гэж хэлсэн байна. Эхний шатанд Бруно Марсийн дууг дуулсан бол хоёрдугаар шатанд Backstreet boys хамтлагийн дууг дуулжээ.