Хүн амын суурьшлын бүс рүү гал түймэр ирвэл юу хийх вэ?
· хүүхэд, эмэгтэйчүүд, настай хүмүүсийг эхний ээлжинд нүүлгэн шилжүүлэх
· хүмүүсийг галын тархалттай перпендикуляр чиглэлд гаргах
· зөвхөн зам, гол, горхины эргийн дагуу хөдлөх
· чухал бичиг баримт, мөнгө бусад шаардлагатай эд зүйлсийг авах эсвэл галд шатдаггүй аюулгүй газар хадгалах, эсвэл нүхэнд шороогоор булах
· нүүлгэн шилжих боломжгүй үед /хүн амын суурьшилын бүсэд их гал гарсан үед/ чулуун байранд нуугдах, эсвэл нээлттэй талбай болон стадионд хүлээх
Гэрт гал дөхөж ирвэл юу хийх вэ?
· Өөрийн шаардлагатй бичиг баримт, мөнгө бусад шаардлагатай эд зүйлсийг аюулгүй газар хийх
· Гэрийн гадна шатаж болох бүх зүйлийг гэрт оруулах
· Гэрийнхээ гаднах орох хаалгануудыг хаах
· Даавуун хувцас өмсөх. Мөн бээлий, нүүрээ таглах алчуур, уух ус, нүд хамгаалах шилийг өөрт ойр байлгах
· Байшинд шат байрлуулах, гал сөнөөгчид дээвэр дээр гарах боломж олгох
· Нойтон алчууруудыг бэлтгэх, бага зэргийн галыг унтраахад
· Гэрийн доторх хаалгануудыг хаах
· Цонхноос галд ноцомтгүй зүйлсийг холдуулах
· Тавилгуудыг өрөөний голд байрлуулах
Эх сурвалж:Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв