Миний хувьд компьютер гэх гайхамшигт бүтээлтэй танилцаж,
хамгийн анх оролдож үзсэн программ PAINT
байлаа.
Элдэв янзын зураг зурж, зарим зураг дээр өөрийнхөө нүүр, бусдын биеийг тасдаж
байршуулаад тун сонирхолтой программ байж билээ.
Надтай адилаар компьютер, paint-тэй танилцаж байсан олон үе тэнгийнхэн бий биз. Тэгвэл
хуучны найздаа баяртай гэж хэлэх цаг болжээ. Өөрөөр хэлбэл paint маань дахин ашиглагдахгүй болж \”Autumn” буюу намар нэртэйгээр шинэчлэгдэхээр
болсон байна.
1985 онд хэрэглээнд нэвтэрч байсан хуучин танил маань 32
жилийн дараа ийнхүү дахин ашиглагдахааргүй боллоо. Гэхдээ хуучин компьютер
дээрээ хадгалаастай үлдэх нь ойлгомжтой биз. Зарим нь windows үйлдлийн систем арчигдан
алга болоход хуучны программууд ч хамт алга болно гэж тайлбарлаж байна.
Гунигтай ч юм шиг.