Хөгшин хүмүүс гэлтгүй залуусын дунд үс унах эмгэг ихээр тохиолдох болсон билээ. Тиймээс үс унахад нөлөөлдөг түгээмэл шалтгаануудыг дурьдаж байна. Үүнд:
– Стресст орох. Байнгын бухимдал сэтгэл ханамжгүй байдлаас болж тархин дахь цусны халуун нэмэгдэн, хуйх хуурайшдаг.
– Бөөрний үйл ажиллагаа доголдох. Энэ нь хуйханд очих цусан хангамж багасах, үс өнгөө алдах, хугарч унахад нөлөөлдөг.
– Цайр витамин дутагдах. Хоол хүнсэнд өндөгний шар, самар, эрдэнэ шиш, ургамлын тос зэрэг хүнс дутагдахад үс унахад нөлөөлнө.
– Шампунь, ангижруулагчыг буруу сонгох. Дандаа нэг төрлийн шампунь, ангижруулагчыг хэрэглэх нь үс унахад нөлөөлдөг гэж үзэх нь бий. Яг энэ талаар тодорхой баримт олдоогүй ч шампуний найрлагыг ойр ойрхон сольж байх нь үсэнд амин дэм, тэжээл өгдөг нь тогтоогдсон аж.
– Халуун сэнс, бигуди байнга хэрэглэх. Тогтмол халуун сэнс, бигуди хэрэглэх нь үс унах бас нэгэ шалтгаан болдог.
– Нас ахих. Энэ хэрээр таван цул эрхтний үйл ажиллагаа буурч бодисын солилцоо асуудал үүсгэдэг байна. Иймд нас ахимаг эмэгтэйчүүд хоол хүнсэндээ анхаарахын сацуу чанартай шампунь, тэжээлийн тос сонгох нь зөв.