Хотын нөхцөлд бороо орсны дараа санаатай, санаагүй, эсвэл санаатайгаар тогтсон усыг хүчтэй туулах үйлдлийг гаргадаг. Энэ үйлдэл машинд сайн, муу ямар нэг хэлбэрээр нөлөөлдөг болов уу? Тэгвэл энэ талаар багахан мэдээллийг хүргэе. Хэрэв таны машины моторын доод элгэвч байхгүй бол динам болон кондишний шарик үсчсэн усанд угаагдаж тун удахгүй мотор хүнгэнэсэн дуутай болчихдог. Үүнээс гадна цапны шарик хүчтэй усанд угаагдаж тосоо урсгаснаар эвдрэлд хүрэх үндсэн шалтгаан болдог.
Дуу нь хатсаны дараа хэвийн болно гэж бодож байвал та эндүүрч. Дуу гарах шалтгаан нь дээрх хэлсэнчлэн шарик тосолгоогүй болох, ремень сунах зэргээс болно. Дээрх гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд элгэвч, гармошик резинүүдийг байнга шалгаарай. Харин аль нэг эд анги байхгүй, урагдсан бол зөөлөн туулах нь хамгийн зөв сонголт. Нөгөө талаар таван булын гармушик резин цоорсон бол ус орж яваандаа эвдрэх үндэс болно. Мөн хойноо хөтлөгчтэй машины чагтан гол суларсан үед ус, шороо орж элэгдлийг түргэсгэнэ. Цаашлаад яндангаар ус орвол зэврэлт үүсэж, катализатор эвдрэх шалтгаан болдог. Тиймээс машины эд анги муудсан бол усанд удаан зогсохгүй, хүчтэй туулахгүй байх, суусан тохиолдолд түргэн гаргах хэрэгтэй.
Харин хөдөө шавар ус туулсан бол агааржуулалтын шланкыг шалгахаа мартуузай.
Хаана ямар шланк шалгах вэ
Автомат кроп, урд хойд чулак, редуктор, туслах кроп гэх мэт хүч дамжуулах эд ангийн гэр (корпус) нь бүгд амьсгалын шланктай байдаг. Учир нь ажиллагааны үед доторх тос халж, агаарыг халаах бөгөөд халсан агаар нь дээшээ амьсгалын шланкаар гарч байхаар хийгддэг. Амьсгалын шланкны үзүүр нь дотроос хийг гаргах л үүрэгтэй байдаг.
Ашиглалтын явцад тухайн шаланк тасрах, бөглөрөх, зэврэх зэрэг эвдрэл үүсдэг. Хэрвээ та машинаа өндөрлөсөн бол агааржуулалтын шаланкыг уртасгаж байхыг зөвлөе.
Тасарвал
Хэрвээ тасарвал тухайн редуктор эсвэл туслах кропон дотор ус орох, ус орсноор тосыг ээдүүлж тосолгоогүй болгож шаарик, редукторыг дуутай болгоно мөн тос цацаж түвшинг багасгадаг. Энэ үед тосыг даруй 2-3 удаа үечлэлтэйгээр солих хэрэгтэй. Өвлийн нөхцөлд тос ээдсэнээр редуктор зуурах, ажиллагаа хүндрэх, бензин зарцуулалт ихсэх зэрэг сөрөг нөлөөтэй.
Бөглөрөх
Шавар усаар их явсан бол агааржуулалтын шаланкыг шалгуулж байгаарай. Бөглөрснөөр халсан агаарыг дээш гадагшилж чадахгүй 2 тийшээ сальникаар үлээж тос хөлөрсөн шинж тэмдэг илэрдэг. Энэ үед шаланкны бөглөрлийг нээж хэрвээ сальникаар тос хөлөрсөн бол шинээр солих нь зүйтэй.
Эх сурвалж: cardoctor.mn