Өнгөрсөн сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан офшор дансанд хадгалж буй мөнгөө монголдоо оруулж ирэх 49 хоногийн хугацаа өгсөн. Эл хугацаа дуусахад 37 хоног үлдчихлээ. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийг энэхүү мэдэгдлийг хийсний дараа олон нийт хийгээд улстөрийн хүрээнийхэн ихэд балмагдаж байсан.
Өөрөөр хэлбэл, татваргүй бүсэд мөнгөө аваачиж нуусан офшорчдыг \”Долоон долоо 49 хоногийн дотор тэр нуусан, хаасан юмнуудаа олж ир. Эс бөгөөс миний сэлэм гялс\” гэж зарлигдсан учраас олон хүн айсан хэрэг. Хэдийгээр тэрбээр, тэр, энэ гэж нэр цохож баалаагүй ч офшор данстай хүмүүсийн нүүр улайж гар хуруугаараа оролдсон суусан биз.
Юутай ч Ерөнхийлөгчийн дээрх үүргийг өгөхдөө зангидсан хөмсөг тэнийх эсэх нь 49 хоногийн дараа шийдэгдэх нь. Гол нь, шийдэгдэж чадвал офшор бүсэд нуугдсан 10 гаруй тэрбум ам.доллар Монголд орж ирэх ба энэ нь манай улсын гурван жилийн ДНБ-тэй тэнцэх хэмжээний их хөрөнгө ажээ.
Хамгийн гол нь эдгээр офшортнууд гадны аль нэг орноос мөнгө босгоод тэндээ нуучихсан юм биш. Харин манайд бизнес эрхэлж, олсон мөнгөө татвараас нуун далдлах зорилготой офшор бүсэд нуусан л асуудал бий. Тиймээс Ерөнхийлөгчийн офшорчдод өгч буй 49 хоногийн хугацааны дуусахад сар гаруйн хугацаа л үлдэж байна. Энэ хооронд ямар ахиц гарсан бэ гэдэг нь анхаарал татах нь ойлгомжтой. Бас 49 хоногийн хугацаа дуусмагц офшорчдод ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь ч эргэлзээтэй, бүрхэг байгаа. Гэхдээ л харж л байя.