Өнөөдөр үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж баривчилсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, гэрч Ч.Батболдын гэрт үүрийн 05:00 цагийн үед тусгай хувцастай 20 гаруй залуус гэнэт цонхыг нь хагалан, дээврээс нь хүн нэвтрүүлж орсон байна. Улмаар гэр бүлийнхийнх нь нүдэн дээр зодож, шал руу бөхийлгөн гавлаад гарсан аж.
Энэ төрлийн саатуулах ажиллагаа хоёр гэрчийн гэрт мөн болсон бөгөөд ар гэрийнхнийх нь гар утсыг хураан авчээ. Саатуулах ажиллагаа явуулсан залуус \”Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өмнөөс дуугардаг чи хэн бэ\” гэхчлэн зандарсан гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өгч байна. Одоогоор гэрчүүдээс өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авч байгаа бөгөөд ар гэрийнхэн нь айдаст автаад байгаа гэх мэдээлэл ирлээ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр саатуулагдаад буй залуусын ар гэрийнхэн АТГ-ын үүдэнд 13:00 цагаас жагсаал хийн, мэдээлэл өгөх юм байна.