Монголын Шагайн харвааны холбоо /МШХХ/ нь 1987 онд анх байгуулагдсан бөгөөд 1998 онд Хууль зүйн яаманд албан ёсоор бүртгүүлж гэрчилгээ авсан ашгийн бус ТББ юм. МШХХ нь батлагдсан дүрмийн дагуу тамга тэмдэг, өөрийн онцлогийг харуулсан билэгдэл бүхий туг хэвлэмэл хуудас, хэрэглэж байгаагийн гадна Холбооны Их, Бага хурал болон Тэргүүлэгчдийн хурлаар холбооны дүрэм, УАШТ-ий дүрэм, цол зэргийн ангилалд хамруулах асуудал, тэргүүний зарим харваачдыг дээд байгууллагад шагнаж урамшуулахаар уламжлах, мөн дотоод зохион байгуулалтын асуудал зэргийг хэлэлцэн баталдаг юм. 2014 оны 5 дугаар сард болсон холбооны IV-р Их хурлаар холбогдох дүрэм журам, заавар, бүтэц зохион байгуулалт зэргийг шинэчлэн батлан үйл ажиллагаагаа явуулж байна. Уг хурлаар өнмө нь тулж харвадаг байсан дүрмийг өөрчилж хуучны уламжлалаа сэргээх зорилгоор өрж харвах дүрмийг баталснаар харваачдын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Мөн 21 аймгийн Шагайн харвааны салбар холбоо, БНСУ, Франц, АНУ, Швед, Бельги, Япон зэрэг орнууд, 150 гаруй сумдуудад салбар зөвлөлтэй байна. МШХХ нь нийт 18,000 гаруй харваачидтай. МШХХ-ноос жил бүр албан ёсны 10 гаруй тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд хөдөө орон нутгийн салбар холбоодоос 40 гаруй томоохон тойром харвааг зохион байгуулдаг. 1998 оноос хойш Улсын их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор оруулж, эрийн 3 наадмын 4 дэхь төрөл болон орсон юм.