Чингис хааныг хаана хэрхэн оршуулсан нь одоо ч тодорхойгүй хэвээр. Тиймээс
ч олон улсын палеонтлогичид өдийг хүртэл эрэл хайгуул хийсээр байгаа билээ.
Тэгвэл саяхан Хятадын палеонтлогичид нэгэн булш олсон бөгөөд үүнийг Чингис хааных
хэмээн мэдэгдэж байна. Гэвч тэд л ингэж нэрлэж байгаа болохоос олсон булш нь Пазырыкийн үеийн/төмөр
зэвсгийн үе/ мөн бунхан дотроос олдсон эд зүйлс жишээлбэл хаш толь гэхэд л Хан
гүрний үеийнх болохыг судлаачид тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл тэдний олсон булшийг ямар нэг сурвалжит угаатных мөн, гэхдээ Монголчууд өвөг дээдсээ шавар байшинд хэзээ ч оршуулж байгаагүй.