Сүүлийн үед бага насны хүүхдүүд хулгай, дээрмийн хэрэгт ихээр холбогдож байна. Эцэг эхчүүдийг үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг
холбогдох байгууллагуудаас ч анхааруулсаар байгаа. Гэтэл энэ төрлийн
гэмт хэрэг гарсаар байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн амралтын өдөр бага насны
хүүхдүүд бусдын автомашины цонх хагалж хулгай хийж байгаад үйлдэл дээрээ
баригджээ.
Тодруулбал,Чингэлтэй
дүүргийн тавдугаар хороонд \”15-р байрны гадна сэжиг бүхий хүүхдүүд байна” гэсэн
мэдээллийг авч шалгахад Чингэлтэй дүүргийн зургадугаар хороонд суух 28 настай
эмэгтэй Б-ийн \”Toyota Рrius-30”, мөн 51 настай эрэгтэй Х-ийн \”Toyota Prius-20”
автомашинуудын цонхыг хагалж, эд зүйлийг нь авсан байжээ.
Энэ
хэргийг Баянгол дүүргийн 16-р хороонд суух 14 настай эрэгтэй Э, Баянгол
дүүргийн нэгдүгээр хороонд суух, 13 настай, эрэгтэй П, Баянгол дүүргийн 17-р
хороонд суух, 11 настай, эрэгтэй М нар бүлэглэн хагалж хулгай хийж байсныг
үйлдэл дээр нь илрүүлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж
байна.