Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тухайн хавтаст хэргийг цагдаа, прокурорын шатанд хаах буюу хэрэгсэхгүй болгох боломжгүй болжээ. Тус хуульд зааснаар гэмт хэрэгт холбогдогч этгээд гомдлоо эргүүлэн татсан ч шүүх заавал тухайн хэргийг хоёр замаар хянан хэлэлцэж, шийдвэрлэх юм байна.
Тодруулбал, цагдаа хэргийг мөрдөж дуусаад хуулийн дагуу ямар хариуцлага хүлээлгэх саналтай буйгаа бичиж, прокурорын байгууллагаар хянуулна. Прокурор мөрдөгчөөс ирсэн хавтаст хэргийг хянаад саналаа бичиж, шүүх рүү шилжүүлэх юм. Дараа нь шүүх хялбаршуулсан байдлаар буюу гэмт хэрэгт холбогдогч этгээдүүдийг зэрэгцүүлэн суулгаж, санал гомдлыг нь сонсох эсвэл шүүх хурал хийж хуульд зааснаар хариуцлага тооцох замаар хэргийг шийдвэрлэдэг болжээ. Мөн энэ хуульд зааснаар цаашид хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэсэн хэллэгээс татгалзаж, гэмт хэрэгт оролцогч гэж нэрлэж, дуудаж, бичих юм байна.