ГССҮТ-ийн компьютерт
томографийн аппарат эвдрээд хоёр долоо хоножээ. Уг аппаратаар шинжилгээ хийлгэх
шаардлагатай иргэд хувийн эмнэлэг үзүүлж байна. Энэ талаар тус төвийн дарга Т.Мөнхсайханаас тодруулахад
\”Аппаратны засвар үйлчилгээг нэгэн компанитай жилийн гэрээ байгуулж,
хариуцуулсан. Тэд засаж байгаа. Зураг авахуулах нэн шаардлагатай хүмүүсийг
хувийн эмнэлэг рүү явуулж байна. Уг аппаратыг 10 жилийн хугацаанд 24 цагийн
турш тасралтгүй ажиллуулж, хоногт 70-80 хүнд шинжилгээ хийдэг байсан учраас
ачааллаа дийлэлгүй эвдэрсэн. Ийм аппарат нэг сая ам.долларын үнэтэй учраас
улсын цөөхөн эмнэлэгт л бий. Уг нь хоёр аппараттай болчихвол нэгэнд нь асуудал
гарсан ч иргэдийг чирэгдүүлэхгүй. Өмнө нь гэрээт засварчингүй байхад эвдрээд хэдэн
сар ажиллуулж чаддаггүй байсан” гэв.