Өнөө шөнө Булган аймгийн
газар тариалан бүхий бүс нутгаар хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир
хүйтэрнэ.2017 оны 09 дүгээр сарын 17-ны 20 цагаас 09 дүгээр сарын 18-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Улаанбаатар хот:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс
хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи
баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2
градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор
шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус,
өдөртөө 18-23 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар:Солигдмол үүлтэй. Шөнөдөө
нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас
орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим
газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 1 градус
хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө нутгийн зүүн
хэсгээр сэрүүсч 10-15 градус, нутгийн баруун хэсээр 14-19 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн
хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр,
зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтийн хойд хэсгээр
1-6 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө сэрүүсч нутгийн хойд хэсгээр
10-15 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи
баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр
хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус,
бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.