21-нд ихэнх нутгаар, 22-нд
зүүн аймгуудын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж,
сэрүүсэхийг анхааруулж байна.2017 оны 09 дүгээр сарын 18-ны 20 цагаас 09 дүгээр
сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Улаанбаатар хот:Багавтар үүлтэй.
Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус,
өдөртөө 20-22 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар:Үүлшинэ. Шөнөдөө
бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно.
Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд
14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус
хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор
шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус,
өдөртөө 20-25 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи
баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар
шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар
шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар:Солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр
хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи
баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 градус, бусад
нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.