Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засвар арчлалтыг хариуцдаг \”Дархан АЗЗА” ТӨХК нь Дархан Улаанбаатар чиглэлийн авто замын эвдрэлийг цаг тухай бүрд нь засварлаж ирсэн бөгөөд энэ сарын 21-ээс эхлэн 187км-188км-т ээлжит засварын ажлыг эхлүүлжээ.Засварын ажлын явцтай Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат танилцаж энэ сарын 27-ны өдар гэхэд Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын 187км-188км-т ээлжит засварын ажлыг дуусгах үүргийг өгчээ. Иймд иргэд, зорчигчид авто замын нөхцөлд тааруулан тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.