ОХУ-д 3-12 насны 12 хүүхэд гэнэт нас барсан хэрэг гарчээ. Бүх хүүхэд эм, эмийн бүтээгдэхүүний хүчтэй харшлын урвалын хохирогч болсон нь тогтоогдсон байна. Тэдгээр хүүхдүүдээс нэг нь ч эмнэлэгийн тусламж авч чадалгүйгээр гэртээ эсвэл түргэн тусламжийн машин дотор нас барах хүртэл эмийн урвал хүчтэй үйлчилсэн байна.
Хүүхдүүдийг үхэлд хүргэсэн эмүүд нь АМОКСИЦИЛЛИН, КАПЕСУЛ, ИБУПРОФЕН СУСПЕНЗИЯ, АЛКЛОФЕНАК, СУМАМЕД, ИНГАЛИПТ, АНТИСЕПТ, ИНФЛЮЦИД, ХҮҮХДИЙН ПАНАДОЛ, САНАСОЛ байх магадлал өндөр байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус улсын цагдаагийн газраас үхлийн учир шалтгааныг нарийн тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хууль бусаар эмийн худалдаа эрхэлдэг хүмүүсийн оруулж ирдэг хуурамч эм болох нь тогтоогдсон байна.