Орон нутгийн замд осол гарч таван хүн амиа алдаж, хоёр хүн гэмтжээ. Тодруулбал Төв аймгийн
нутаг дэвсгэрт жижиг суудлын тэрэг осолдож дөрвөн хүн амиа алдсан байна. Мөн
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэв гэх газар тус сумын харъяат 54 настай Ц нь
Toyota Mark Х автомашиныг согтуугаар жолоодож яваад HINO PROFIA
автомашинтай мөргөлдөж ,Увс
аймаг Ховд сумын харъяат 48 настай эрэгтэй А нас барсан байна. Энэхүү хэргийг шалгаж байгаа аж.