Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд нийт 3450 удаа аюулт үзэгдэл, осол тохиолджээ. Үүний улмаас 165 хүн амь насаа алдаж, 51 хүн гэмтэж бэртэн 534,6 мянган толгой мал хорогдож, 32,5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.
Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:
Эдгээрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Онцгой байдлын алба хаагчид, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Цагдаа, байгаль хамгаалагчид, иргэд оролцсон нийт 25317 хүн, 4322 автомашин ажиллаж, 860 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 16,0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 9,6 тэрбум төгрөг зарцуулжээ.
Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 16-аар буурч, гэмтэж бэртсэн хүний тоо 7-оор нэмэгдсэн байна. Мөн аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 270-аар, аварсан эд хөрөнгө 0,2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ.
2017 оны эхний есөн сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоог өнгөрсөн онтой харьцуулвал:
Энэ оны эхний есөн сард эрэн хайх, аврах ажиллагааны 287, тээврийн хэрэгслийн ослын 80, нийт 367 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 2792 аврагч, 514 автомашин ажиллаж, 837 хүнд анхны тусламж үзүүлэн, 98 хүний амь насыг аварчээ.
2017 ОНЫ ЭХНИЙ 9 САРД ТОХИОЛДСОН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НЭГДСЭН МЭДЭЭ