Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос өнгөрсөн есдүгээр сарын
15-ны өдөр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар
нэмүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн билээ. Тодруулбал, эмч нарын цалинг 50-иас
доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах төсвийг 2018 оны төсөвт тусгаж
шийдвэрлэх шаардлагыг УИХ, Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,
Сангийн яам, Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Харин маргааш Ялалтын талбайд жагсаал хийх юм байна. Дашрамд
дурдахад, Монгол улсын 3 сая хүнд 11357 сувилагч, 9563 эмч үйлчилгээ үзүүлж байгаа аж.