Энэ сарын 1-ний өдөр АНУ-ын Лас-Вегас хотод гарсан халдлагад Монгол Улсын иргэн өртөөгүй гэж ГХЯ-наас мэдээллээ. Лас Вегас хотын \”Манадалай Бэй\” казино, зочид буудлын цогцолборын орчим, гадаа талбайд болж байсан \”Route 91 Harvest Festival” хөгжмийн наадмын үеэр зэвсэгт халдлага болж, 58 хүн нас барж, 500 гаруй иргэн шархдан эмнэлэгт хүргэгджээ.
АНУ-ын цагдаагийн байгууллагаас зэвсэгт халдлага үйлдсэн хэрэгт 64 настай Стэпэн Паддокийг сэжиглэн шалгасан байна. Тэрээр тэтгэвэртээ гарсан нягтлан, олон саяын хөрөнгөтэй, хоёр нисэх онгоцтой чинээлэг нэгэн байжээ. Цагдаа нар сэжигтний байрлаж байсан \”Мандалай Бэй” зочид буудлын өрөөнд нэвтрэхэд тэрээр хэдийнэ амиа хорлосон байсан аж.