Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө гайхуулаад байхаар хэмжээнийх биш. Тиймээс
ус чандмань эрдэнэ гэж хэлэлцдэг байх. Дэлхий нийтээрээ усны асуудалд анхаарлаа
хандуулж усыг хэрхэн зөв зохистой ашиглах талаар дээр, доргүй л ярих болсон.
Харин манай улсын хувьд усны хэрэглээнд төдийлөн ач холбогдол өгдөггүй
үрэлгэнтсэн, үнэ цэнэгүйдүүлсэн хэвээр байгааг олон улсын мэргэжилтнүүд хэлдэг.
Олон байгууллага ундны усны асуудлыг хариуцаж байгаа нэртэй ч нэгдсэн бодлого,
зохицуулалт байдаггүй юм гэсэн.
Хотын төвд, айл өрх, албан байгууллагуудад шугам гэмтэж ус алдах тохиолдол байнга
л гардаг. Хэрэв усанд ач холбогол өгч, үнэ цэнийг нь нэмэгдүүлсэн, мэдрүүлсэн
бол өнөөдөр Улаанбаатар хотод байдал өөр байх байлаа. Айлууд ус алддаг шугам
хоолой, цорго, бочки зэргээ тэр даруй солих байлаа. Ингээд хаа дуртай газраа ус
урсган, ундны усаар автомашин угаахгүй, бохироо зайлуулахгүй байлаа.
усны асуудлаар дэлхийд нэр хүндтэй
байгууллагуудад хамтран ажиллах санал тавьж байсан нь аргаа барсандаа л тэр. Үүний
дүнд \”2030 Усны нөөцийн групп”-ынхэн Монголын усны нөөцийн талаар судалгаа хийж
\”Улаанбаатар хотын цэвэр усны нөөц долоон жилийн дараа шавхагдана. Үүний зэрэгцээ
хөрсний бохирдлоос үүдэн ундны ус ихээр бохирдож байгаа” гэж 2014 оны 2 дугаар сарын
18-нд мэдэгдэж, анхааруулсан байдаг. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл үнэгүйдсэн усны
талаар талаар дорвитой өөрчлөлт
хийсэнгүй. Та Улаанбаатар хотын хаа нэгтэй шугам хоолойгоор ундны ус алдагдаж
байхтай таарч байсан биз ээ.
засгийн дээд сургуулийн хойно байрлах байр. Усны үнэ бага, хяналт тааруу учраас
чандмань эрдэнэ маань ингээд л хүний хөл , машины дугуй угаагаад л урсаж байна.
Мэргэжлийн байгууллагууд нь ажлаа ягштал хийдэг болоосой. Тэр цагт иргэд,
хэрэглэгчид усны үнэ, цэнийг мэддэг, зөв хэрэглэдэг дадалтай болох байх.