Гадаад хэргийн яамны ёслол, хүндэтгэлийн өргөөний барилгын зургийг баталсан
загвар болон бодит байдлыг та харж байна. Үүнийг УИХ-ын гишүүн Л.Болд олон нийтэд
харуулахаар жиргэжээ. Тэрээр, \”Ёслол хүндэтгэлийн өргөөний зураг баригдсан
загвар. Улс, хотын нэр хүнд мөнгө хэмнэхээс чухал. Ямартай ч байртай болжээ”
хэмээжээ. Монголын барилын салбарт энэ мэт алдаа, гажуудал байсаар л байна. Анх зөвшөөрөл хүсч, зураг төсөл гаргахдаа хэтэрхий дэврүүн сэтгэж үлгэрийн ордон мэт гайхалтай бүтээл урлачихдаг. Бүтээн байгуулалтын мөрөөдөл ба бодит байдал гэж үүнийг нэрлэмээр санагдлаа. Зураг төсөл нь гайхалтай хэрнээ яг барилга нь босохоор иймэрхүү л дүр зураг ноёлоод байгаа юм. Мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авна биз ээ.