Өчигдөр үндэсний хэмжээнд \”Өгөх өдөр\”-ийг төрийн бус байгууллагууд нэгдэн \”Нүдээ нээ\” хэмээх компанит ажил болгон явуулж охид, хүүхдүүдийг бэлгийн хүчирхийллээс сэргийлүүлэх анхааруулгыг нийгэмд түгээсэн билээ. Зарим хүн баар, үйлчилгээний газрууд өгөх өдрөөр архи, пивийг үнэгүй өгөх ёстой хэмээн хошигноцогоож байсан юм. Харин АН-ын ҮЗХ-ны гишүүн Л.Эрхэмбаяр, \”Үндэсний өгөх өдрөөр
нутгийн дүү жудогийн оюутны аварга Наранцэцэгтэй уулзаж ивээн тэтгэхээр боллоо\” хэмээн өөрийн өглөгөө жиргэж мэдээлжээ. Нэг ч гэсэн тамирчин тэмцээн уралдаанд явахдаа санхүүгийн асуудалгүй болбол хэчнээн сэтгэл амар болох бол. Тамирчдаа ингээ дэмжээд байвал улам их амжилт гаргах биз ээ.