Өршөөлийн хууль батлагдчихлаа. Гэвч энэ
хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хамрагдаж чадсангүй. Уг нь энэ
хуулийг түүнд л зориулж намын нөхдүүд нь өргөн барьсан гэдэг. Гэвч Н.Энхбаяр бус
харин өөр нэг Ерөнхийлөгч өршөөлийн хуульд хамрагдчихлаа.
Олон үг нуршаад яах вэ. Өршөөлийн хуульд хамрагдсан хүн бол Монголын
хип хоп холбооны Ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр юм. Түүнд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны
нэгдүгээр шүүхээс төрийн албан хаагчид халдсан гэх хэрэгт буруутган 1 жил 6
сарын хорих ял оноосон байдаг. Тэгвэл хууль гарч түүнийг ялыг өршөөлөө.
Ш.Батбаяр нь өмнө олон удаа ял шийтгүүлж
байсан. Гэвч азтай гэмээр шүүхээс оноосон ялаа хөнгөлүүлж, чөлөөлөгдсөөр байгаа
юм. Үнэхээр азтай Ерөнхийлөгч юм даа.
Амар