Дэлхийн кино урлагийн
хамгийн том, хамгийн нэр хүндтэй газар бол Холливуд билээ. Тэндхийн кинонд
тоглох, тэндхийн кино уран бүтээлийг хийлцэх нь жүжигчин, найруулагч зэрэг кино
салбартай амьдралаа холбосон хүмүүсийн мөрөөдөл бөгөөд энэ мөрөөдлийг бодит
болгоход түлхэц өгсөн нэгэн сайхан үйл явдал болсон нь Холливудад Монголын гэх
тодотголтой кино компани байгуулагдсан явдал юм. Угаасаа Холливудад маш олон
кино компани, продашкн, студи байдаг бөгөөд Монголынх гэсэн нэг ч зүйл
байгаагүй юм. Тэгвэл Өдгөө 23 настай Монгол охин Н.Нямжаргал Холливудад
Монголын кино компани байгуулжээ. Түүнийг 10 настай байхад нь ээж нь
ногоон картны сугалаанд хожиж гэр бүлийн хамт АНУ уруу нүүсэн бөгөөд Н.Нямжаргал охин \”Columbia College Hollywood” коллежид
суралцаж төгсөн, одоо \”Sony Pictures\” компанид ажиллаж байгаа аж. Мөн
хажуугаар өөрийн кино компанийг байгуулсан байна. Оюутан
байхдаа \”Paramount Pictures\”компанид түр зуур ажиллаж байсан тэрбээр хожмын нэг өдөр өөрийн кино компанийг
байгуулна хэмээн төлөвлөж явсан бөгөөд ийнхүү компаниа байгуулжээ.
Н.Нямжаргалын хэлснээр, Холливудад 8000-9000 кино компани, продакшн, студи
байдаг бөгөөд тэрбээр энэ оны эхээр өөрийн \”Mongus
Pictures\” компаниа Америкийн продюсер
Патрик Инграмтай хамтран байгуулж дээрх олон компанитай өрсөлдөхөөр шийджээ.
Дашрамд сонирхуулахад, Н.Нямжаргал хамгийн сүүлд таван жилийн өмнө эх орон
Монгол Улсдаа ирж байсан бөгөөд Монгол Улсаа маш их санадгаа хэлсэн юм. Түүний
эцэг нь инженер байсан бөгөөд ээж нь худалдааны менежер хийдэг байна. Харин
бага дүү нь их сургуульд сурч, тэд гэр бүлээрээ АНУ-д сушины зоогийн газар
ажиллуулдаг байна.