МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн, \”Скай ресорт” цанын баазтай хамтран нийслэлийн зургаан дүүргийн зорилтот бүлгийн 1000 хүүхдийг цанын баазад үнэ төлбөргүй тоглуулхаар болжээ. Бүтэн өнчин, амжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой өрхийн эдгээр хүүхдүүдийг хамруулах энэхүү үйл ажиллагааг маргааш буюу энэ сарын 19 болон ирэх долоо хоногийн баасан гарагт зохион байгуулах юм. Монгол Улсын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон аюулгүйн хэмжээнээс 6-7 дахин их байна. Тиймээс зорилтот бүлгийн хүүхдүүдийг агаарын бохирдлоос үүдэлтэй өвчинөөс хамгаалах зорилгоор дээрх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.