Миний аав Б.Дашзэвэг насанд хүрээгүй хүүхэд хүчиндэхийг завдсан гэх зүйл ангиар Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхээс нэгдүгээр сарын 17-ны өдөр 9 жилийн ял авсан билээ. Сүүлийн үед их яригдаж байгаа хүчирхийлэлтэй холбоотой хэрэг олширч Төр \”төмөр нүүрээ” харуулж миний аавыг ийнхүү яллаа. Өмгөөлөгчийн хэлснээр эхний мэдүүлэг ийм ял өгөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Гэхдээ тэр эхний мэдүүлэгт байгаа зүйлийг байцаагч энгийн хүнээс мэдүүлэг авч байгаа байдалтай, олон хүн сууж байсан өрөөнд авсан байна. Угаас нэр төртэй хүн учир олон хүний сониуч харцнаас санаа зовон, тухайн үед юу хэлж ярьсан, юунд гарын үсэг зурснаа ч сайн ойлгоогүй байсан байна. Гэтэл миний аавын хоёр чих нь юу ч сонсохгүй дүлийрэлийн 4-р шат хүрсэн, аппарат зүүдэг боловч хүний яриа ойлгогдохоор сонсогдохгүй, бичгээр харьцах л боломжтой болсон. Тэгээд ч өөрийгөө сонсохгүй байна гэдгээс санаа зовоод ‘тийм үү тийм’ гэсэн хариултыг өгдөг, тархины судасны нарийсалтай гэх мэтээр яриад байвал настай хүнд тохиолдох бүхий л өвчин энэ хүнд насны эрхээр бий болсон. Энэ хэрэгт ээдрээтэй зүйл их байгааг би өмгөөлөгчийн ярианаас ойлгосон. Миний хамгийн их сэтгэл гонсойлгосон зүйл гэвэл хамаг амьдрал ар гэрээ орхин зөвхөн сэтгүүл зүйн салбарт амьдралаа зориулж , олон арван шавь төрүүлсэн аавыг минь нэг ч шавь, найз нөхөд өмөөрсөн үг хэлээгүй чив чимээгүй, юу ч сонсоогүй мэт авирласан явдал юм. Хэвлэл мэдээлэл, твелевизээр үндэслэлгүй худал мэдээллийг ихээр цацсан. Угаас үг хүнийг амьдруулж чаддаг алж ч чаддаг.