• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 5 сарын 13
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Н.Алтанхуяг: Бараа бүтээгдэхүүний үнэ иргэдийн амьжиргаанаас давж, амьдрал улам хүнд болж байна

    Б.Эрдэнэсүхэд холбогдох гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа процессын алдаа гаргасан гэж үзлээ

    Н.Өнөр: COP17 чуулганд хураадаг асрууд барих ба дараа нь дахин ашиглахгүй

    Б.Дэлгэрсайхан: Тамын 50 км-ийг засаж байгаа

    ЗГ-ын шийдвэрийн эсрэг Туулын хурдны замын ажлыг нууцаар явуулж байжээ

    Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд НХОГ-ын дарга Б.Мөнхбатыг томилохоор болжээ

    Шархад дэд төвийн эхний ээлжийн 338 айлын орон сууцны барилгын ажил 78 хувьтай байна

    Ж.Энхбаяр: Шаардлагатай тохиолдолд төмөр замын зорчигч тээврийг зогсоож, экспортыг дэмжинэ

  • Улс төр
    Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ

    Ж.Энхбаяр: Засгийн газраас махны үнийг барих ямар нэгэн зохицуулалт хийхгүй

    З.Мэндсайхан: НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болговол төсвийн орлого 1.8 их наядаар тасарна

    Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ

    С.Наранцогт: Даргын орон тоог 50 орчим хувиар цөөрүүлснээр төсвөө хэмнэсэн

    ААН-үүдийн татварыг 90 хүртэлх хувиар хөнгөлнө

    Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно

    С.Бямбацогт: Танхимд ирц хангалтгүй байна,  гишүүдийн зөвлөх, туслахууд гишүүнээ чуулганы танхим руу яаралтай явуулна уу

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Мөнх оршихуй буй Наран, Саран

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

    Баабар: Хүйстолгойн бичиг тайлагдсан уу?

  • Дэлхий дахинд
    ДЭМБ: Хантавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй

    Хантавирусийн халдвар дэгдсэн хөлгийн аяллаас эх орондоо буцаж ирсэн Францын иргэнээс өвчний шинж тэмдэг илэрчээ

    Аргентин улс хантавирусийн дэгдэлтийг шалгаж байна

    Хантавирусийн халдвар дэгдсэн аяллын хөлгийг Испани улс боомтдоо хүлээж авахаар боллоо

    Иран АНУ-ын энхийн саналыг хэлэлцэж эхэлжээ

    Мехико хот маш хурдтай “живж байна”

    Мехико хот маш хурдтай “живж байна”

    Газын зурваст арьсны халдварт өвчин эрс нэмэгджээ

    Худаг булаацалдсан мөргөлдөөний үеэр олон хүн алагджээ

    Путин интернет сүлжээ тасалж буй шалтгаанаа террорист халдлагаас сэргийлэх гэж тайлбарлажээ

  • Эрүүл мэнд
    Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр хэвээр байна

    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

    Орон нутагт өсвөр насны охидын төрөлт их байна

    Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

    “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх шинжилгээг өнөөдөр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй хийж байна”

    Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Монголын хөлбөмбөгийн тоглогч, албаныхан тоглолт наймаалцсан уу?

    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Дэд сайдууд зэс нь цухуйж, огцрох болзлоо хангалаа

    Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ

No Result
View All Result

Давхар майханд

by
2018-01-26 12:24
in Танин мэдэхүй
0
Давхар майханд
SHARETWEET

\"\"

\"\"

Өвөл цаг билээ. Тэнгэр бүрхэг, хачин сүүмгэр өдөр би… сумын төвөөс 8 дугаар баг хүрэхээр өртөөний тэмээгээр мордов. 8 дугаар баг бол тус сумын хамгийн ойрхон бөгөөд саадгүй явбал нартай байхад хүрчих газар юм. Онд тарган орж байгаа сайхан улаан тайлаг, зогсолтгүй зогдор хөдөлгөж байв. Ширээ хоёр бөхний нь хооронд би ч тавтай гэгч нь сууж, даарсан нүүр хацраа сахлаг ноостой бөхөнд нь хааяа хааяа хүргэн жигнэхэд сайхан гэдэг нь аргагүй байлаа. Миний хүрэх газар, цэлмэг өдөр ойрхон харагддаг олон жижигхэн хөх уулс, өнөөдөр бараа туруу нь ч алга. Ганцхан тэр чигт чий гэж тааварлан хоёр их нурууг тусгаарласан өргөн хөндийг туулж явлаа. Өтгөн цас хаялж эхлээд салхины хүч ихдэв. Нэгэн жигд зөөлөн аятай тэшиж яваа тэмээн дээр анхандаа аятайхан санагдаж явсан маань замын уртад сэтгэл нэг л уйтгарлаад ирлээ. Тэгээд урьд хэзээ хаа ч тэгж дуулж үзээгүйээ үзье гэсэн мэт хоолойныхоо бүх чадлаар, сөрөх салхины сэнгэнэхтэй уралдан дуулж явав. Миний хоолой тийм ч муу биш шиг санагдаад, улам гарган дуулья гэтэл гэнэт паг гэтэл зогсоход, эзгүй хээр ганцаараа инээд алдаж билээ. Миний явдал инээд биш ханиад болоод байжээ. Өргөн хөндийг туулсны дараа дайралдвал зохих хуурай саарийг яасан хол болчоов гэж бодож явсан юм. Гэтэл хуурай саарь биш түүний эх болох, үерийн усанд идэгдсэн өндөр эрэгтэй ганга дайралдахад хазайж буруу тийшээ явчихсанаа мэдэв. Би барагцаалбал чиг замаасаа 15км хазайжээ. Нар нэлээд орой болж байв. Салхи улам ширүүсээд шуурга тавьж эхлэв. Та бүхэн говь нутгийг мэднэ шүү дээ. Ийм өдөр явуулын хүн байтугай, нутгийн хүн ч төөрдөг. Ингэхээр над 8 дугаар баг хүрэх төлөвлөгөөгөө шууд орхиод хаа толгой хоргодож хонох билээ гэдгийг бодож олох амин чухал явдал тохиолдов. 

Говь нутагт айл эрэх бас л хэцүү, үргэлжилсэн сархиа уулсын аль аманд нь бий гэж мэдэх вэ. Нутгийн хүмүүс бол малын мөр хаанаасаа хаашаа одсон, хэнийх хэдийд хаа нутагладаг зэргийн сайн мэддэгээс гадна утааны үнэр, нохойн дууг анддаггүй, сонор соргогоороо олдог юм билээ. Над тийм дадлага байсангүй тул айл олно гэдэг итгэл ч бага байв. Гэвч яваад байлаа. Хичнээн явсныг бүү мэд, Бүр шөнө болчихоод, унаж яваа тэмээний толгой харагдахгүй болов. Сайхан улаан тайлаг маань хамгийг бүрхсэн харанхуйг хагалах мэт миний залсан зүгт л яваад байлаа. Гэтэл хамрын сонорт нэг юм үнэртэх шиг болов. Танил сайхан ч үнэр шиг, утааны үнэр ийм байдаг болов уу гээд тэмээгээ зогсоогоод, дахин дахин үнэртэхэд сүүлдээ тэр үнэр огт байхгүй болчих шиг болов. Газрын баримжааг би хэдийнээ алджээ. Хаашаа ч явсан хамаагүй мэт санагдаад юу боловч салхины өөд жаахан яваад үзэх юм биш үү гэсэн бодол төрж тийш нь тэмээгээ зүглүүлбэл дуртай гэгч нь эргэв. Тэгэхээр нь над нэг сохор горьдол төрж билээ. 
Анхандаа газрын өөд яваад байх шиг байв. Цас нүүр нүдгүй лавшин шавах тул аргагүйн эрхээр анивалзан онилзон явлаа. Ер нь өнөө шөнийн харанхуйд харж явсан, аньж явсан хоёр адилхан байсан юм. Нэг хэсэг явсны дараа салхины хүч эрс багадаад тогтуун болоход нүдний үзүүрт галын гэрэл сүүмэлзэх шиг болов. Баярлах, үл итгэх хоёр зэрэгцэн дахин сайтар харвал үнэхээр гал дүрэлзэн ноцож байх нь түүдэг гал шиг санагдаж билээ. 
Ойртон очоод харвал түүдэг гал биш, майхны амаар улалзсан тулгыг галыг би тэгж харжээ. Урдуур хойгуур боргон хуцах нохойг олж харахыг хичээвч огт харагдахгүй, шидтэй албин мэт аль хазайсан зүгээс хоргоож, тэмээг минь үргээлээ. Майхны задгай амаар нь түгсэн гэрэл, орчин тойрныг дэнгийн гэрэл мэт сулхан улаан гэрлээр сүүмэлзүүлж байлаа. 
Майхны үүдэнд хэдэн тэмээг ачаанаас нь уяж хэвтүүлсэн нь хэзээ хэрэгцээт цагтаа бэлэн хэрэглэдэг бэлтгэлээсээ өл хоол залгуулан, тайван хивж байв. Би нохойны хоргоон хуцахыг үл хайхран, тэмээгээ хэвтүүлээд бууж байхад майхны том амыг халхлан гарч ирж байгаа лут эрийг ажиглаад яагаад ч юм бэ айх сэтгэл төрж байв. 
Тэр хүн, хойлоог, хойлоог гэж хүнгэнэсэн бүдүүн дуугаар нохойгоо дуудан хориод, майхныхаа үүдэнд зогсож байгаа нь ямар нэг хүчит баатар эрийн төсийг санагдуулав. Би тэр хүний царай зүсийг сэтгэлдээ таамаглан, майхны зүг явж байхад өтгөн хар хөмсөгтэй, ширүүн дориун нүдтэй, үг дуу цөөтэй, аймаар муухай эр санагдаж байв. Энд салхины хүч ердөө алга. Харин хад уулын дээгүүр хүнгэнэн шуугиж байгаа нь нэг их хилэгнэсэн хүний амандаа битүүхэн занан зүхэх дуу шиг ажээ. Тэр хүн намайг угтан ирж: 
Сайн явж байна уу гэж мэндлээд та ор гэсэн байдалтай гараараа дохиж майхандаа урив. Би түрүүлэн орлоо. Хоймор талд нь 14-15 насны хүү хөлөө хонин хөнжлөөр хучиж, нүүрээ гал руу хандуулан цамцтай цээжээ ил гарган унтаж байв. Сайхан унтаж байгаа энэ хүүхэд атаархмаар санагдав. Жижигхэн майхан дотор богц сав, дах, дэгтий, хувин сав тэргүүтнийг энд тэнд тавьсан нь эргэх чөлөөгүй мэт байвч би зайчлан сууж байтал нөгөө хүн орж ирэв. Миний таамаглаж байснаас шал ондоо нас нь 50-60 орчим болов уу гэмээр үрчгэр болсон нүүртэй, нэг их таньдаг хүн ороод ирэв. Хэн гэдэг билээ энэ чинь гэтэл нэр нь санаанд алга, аргагүй босон харайж: 
– Төөрсөөр төөрсөөр төрөл дээрээ гэж харин таньдаг хүн дээрээ яваад ирдэг байна шүү гэтэл тэр хүн хаа үзсэнийгээ гайхан бодож байснаа 
– Хүү минь чи яаж олж ирэв дээ? Гадаа ч хэцүү л юм болж байх шиг байна. Би ч давхар майхантай болохоор айх юм алга гэж миний ярьснаас огт өөр юм ярихад нь нэрэлхэхдээ: 
– Утааны үнэхээр л олж ирлээ, ашгүй салхи тогтов уу даа гэхэд 
– Залуу хүн ч мөн сонор соргог байх юм даа. Ийм цагт утааны үнэрийг олж мэднэ гээг их л хэцүү байдагсан. Манай энд ч яахав газар нь даанч давчуу болохоос биш гай нь бага гэж алдаршсан газар байгаа юм. Ямар сайндаа майхан гэж нэрлэх вэ дээ гээд сайхан амттай хээрийн хар цайгаар зочлохын хамт тогоондоо дахин ус хийж таваг дүүрэн махыг халаахаар үйгээд 
– Бид байгалийн байгуулсан нөмөрхөн майхан дотор майхнаа бариад сууж байна даа. Юу алзах вэ гээд олон үрчлээ болсон нүүрэндээ хөгжилтэй гэрэлтэж байгаа нүдээр намайг харах нь яах аргагүй сайн таньдаг хүн байв. Гэтэл тэр хүн намайг таньсан шинж огтгүй ингэж ярьж байгаа нь хачин санагдаж билээ 
– Та бид яах аргүй хуучин танилууд шиг санагдах юм. Чухам хаа танилцлаа. Нэр чинь хэн билээ гэдгийг олохгүй байна гэхэд 
– Магадгүй ээ, би ч мартамхай гэдэг нь яг л нялх хүүхэд шиг амьтан шүү дээ гээд тогооноосоо мах гарган намайг дайлав. Заг модны илчит улаан цог майхан дүүрэн дулаан илчээр төөнөж тун аятайхан байв. 
Өвгөн сониуч нүдээрээ намайг ажиглан харж байв. Би таана амтагдсан зээрийн мах идэж суухдаа энэ өвгөнтэй чухам хаа танилцсаныгаа бодож өөрийн амьдралын явсан суусан бүхнийг эргэцүүлэн бодлоо. 
– Хүү минь чи чинь аль сумын хэний хэн гэдэг билээ дээ гэж өвгөн асуув 
– Энэ аймаг бишээ. Би хангайн хүн, энд түр ажлаар ирээд байгаа. Намайг Батын Өлзийбаяр гэдэг гэхэд, 
– Батын Өлзийбаяр гэж амандаа урт удаан хэлtэд дуулаагүй ч үгүй юм шиг байна гэж бас уртаар аялгуулан хэлээ. Чухам хаа хэдийд танилцсанаа бодож олох гэж бүр цөхрөв. Нэг болохkд энэ хүнтэй Улаанбаатарт танилцсан шиг санагдана. Тэгээд 
– Та хотод хэдийд очиж байсан бэ? Гэж асуув 
– Би баатар хотоор бишгүй л орж байсан. Аян жингээр л голдуу явж байсан даа. Нэг удаа хуралд очсон гэхээр нь би 
– Аа мөн, мөн. Сайн малчдын хуралд биз дээ. Бид тэнд танилцаж дээ, хэд дүгээрт нь та очсон бэ? 
– Гуравдугаарт нь гэж хариулав. Би гуравдугаар хурлын үед хөдөө байсан тул тэнд танилцах аргагүй байлаа. Эсвэл цэрэгт байхдаа танилцсан юм болов уу гэж бодоод 
– Та ер нь зүүн хязгаараар явж байсан уу? гэхэд 
– Явж байлгүй яахав. Тамсагт манай нэг хүү цэрэгт алба хааж байсан юм. Түүнийг эргэж хоёр ч очсон. Бас Чоно голд нэг хүү маань байсан.Түүнийгээ эргэхээр очдог байсан юм гэв 
– Аа мөн мөн. Чоно голд танилцаж, танай хүүгийн нэр хэн билээ? 
– Бадрах гэдэг юм. Хилийн цэрэгт заставын дарга байсан юм гэж огт дуулдаагүй хүний нэр хэллээ 
– Хэдэн оноос хэдэн он хүртэл хаанахын заставын дарга байсан юм бэ? гэж намайг асуухад: 
– 1937 оноос 1940 он хүртэл цагаан уулын заставын дарга байгаад баруун хязгаарт шилжиж очсон юм даа гэж миний мэдэхгүй үеийг зааж хэллээ. 
– Тэнд бас биш боллоо. За байз таныг чухам хаа үзлээ гэхэд 
– Yгүй ээ хүү минь чи арай буруу таниад байгаа биш биз дээ. Би л таныг үзсэнээ огт санахгүй юм байна гэв. Тэгээд гайхаш барагдаж байснаа өдий болтол алдар нэрийг нь асуугаагүйдээ гомдож, 
– Таны алдар хэн гэдэг билээ гэвэл 
– Хичээнгүй гэж, миний таниад байгааг аргагүй итгүүлсэн энүүхэнд ойрхон байгаа одоохон бодоод олчихоор нэг зүйлийг сануулах мэт болов. 
– Тэрдээ тэр. Таны царайг таниад байгаагаар барахгүй нэрийг чинь сонсоод бүр таньж байна гэж баярлан хэлэхэд өвгөн миний инээсэн царай руу сайтар ажиглаж харснаа 
– Тоглоомгүй хүү минь. Би чамайг огт үзээгүй юм байна гэж зэвүүцсэн царай гарган хэлээд майхны зүүн талаас гудас дэвсэж 
– Тэр дахаар хучаад унт. гэж эвгүй хэлэв. Ингэж өвгөний дургүйг хүргэсэндээ би гэмшсэнгүй, танилцсан түүхээ заавал бодож олоод харин ч нүүрийг нь улайлгана даа гэж бодохтой зэрэг бид хоёрын танилцалт нэг л хөгийн явдалтай шиг бодогдов. Өвгөн дахин үг дуугарсангүй, намайг солиотой амьтан гэж бодсон бололтой. Тэгээд бид хоёр хэвтэв. 
Заг модны задгай галын цог их улаан байдаг тул майхан дотор гэрэлтэй байв. Миний нойр хулжаад, ганцхан, өвгөнтэй хаа яаж танилцлаа гэдгийг бодож байв. Өвгөний нойр ч хулжсан бололтой байн байн хий ханиалган, орон дотроо эргэж хөрвөөж байгаа бололтой. Би бодож болох гэсэн зүйлээ олсон ч үгүй нам унтчихжээ. 
Өглөө нь оч тас няс хийн гал дүрэлзэж байхад сэрэв. Өвгөн алга байв. Бяцхан хүү дүрэлгэр том нүдээрээ намайг гайхан харж байв. Би түргэхэн босоод гадна гарч ямар шүү газар ирчсэнийгээ сонирхон харвал, сархиа их хадан уулсын энэ хэсгийн тогтсон байдал их сонин харагдлаа. Хойт талаас дээврийг нь хагас нөмрөгсөн овоохойн доторхи зай шиг бяцхан талбай байв. Хойт уулын ёроолоос эхлэн догшин хальж хөлдсөн мөснөөс өвгөн хагалж байгаа харагдав. Гялалзсан хүйтэн өглөө салхи тогтоогүй боловч тэнгэр цэлмэх шинжтэй болоод салбарч урагдсан эсгий шиг болчихоод сиймхий цагаан үүлсийг өмнө зүг тийш сарниулан хөөж байлаа. 
Өвгөн бид хоёр майханд бараг зэрэг оров. Цай чанах зуур өвгөний энд ирсэн учрыг асуувал, Майхан гэдэг энэ газрын хавьд нутаг бэлчээрийн тохиромж муугаас айл нутагладаггүй бөгөөд хааш хаашаа тэмээний хоёр гурван бэлчээр газар айлгүй гэнээ. Энэ давчуу бяцхан аманд ийш тийшээ зорчин явагчид буудаллахад тун тохиромжтой нь өвлийн цагт дулаан нөмөртэй байдаг, бас задгай устай тул цагийн ямар ч улиралд аянчин жинчингээр тасардаггүй ажээ. Хааш хаашаа 2-3хан зуугаад метр талбайд нь ногоо сайхан ургадаг юм гэнэ. Тэгээд Хичээнгүй гуай өнгөрсөн хавар Майхны талбайн ашиглаж болохоор га илүү газарт эрдэнэ шиш тарих гэж багийнхаа хэдэн хүнтэй хэлэлцэж тохироод тарьсан нь 3м илүү өндөр ургаж санаснаасаа их ургац аваад эндээ даршилсан юм гэж ярихаар нь би өвгөнийг сая таниад тэсгэлгүй дуу алдаж билээ. 
– Таныг таниад байсан маань нүүр учирч танилцаагүй юм байна шүү дээ. Таныг эрдэнэ шиш амжилттай тарьсныг сайшааж хэвлэлд зурагтай чинь гаргасан өгүүллээс таньдаг болсон юм байна гэхэд өвгөн үл мэдэг инээж
– Би таныг таньдаг гэж яриад байхаар анхандаа үнэмшиж байсан юм. Сүүлдээ мунгинаж байгаа юмуу, эсвэл тоглож марзганаж байна гэж бодоод уур хүрэх шиг болсон шүү гэж ярилаа. Өвгөн бид хоёр улам танилцлаа. Хичээнгүй гуай олон үр хүүхэдтэй хүн байв. Дагуулж яваа жаал ач хүү нь юм байна. 
Сумын сургуулийн дөрөвдүгээр ангид онц сурдаг гэнэ. Өвлийнхөө амралтаар өвөг эцэг дээрээ очоод буцаж яваа юм байжээ. Хичээнгүй гуай сумын төвд бусад ач нартайгаа сууж байгаа эмгэндээ саалийн үнээнд нь дарш аваачиж өгөхөөр замаасаа хазайж энд иржээ. 
– Хүү минь эрдэнэ шишийн дарш гэдэг мөн ч эрдэнэ шүү ашигтай юм даа. Манай эмгэн олигтой сүүтэй ганц үнээгээ аваад дөрвөн ачтайгаа сумын төвд сууж байгаа юм. Энэ даршны ачаар үнээ нь бараг л зуныхаа саалийг өгөөд тэд тараг бүрж байгаа даг шүү гэж ярилаа. 
Тэгээд өвгөн тэмээнүүдээ ачаалж эхлэв. Бяцхан хүү нь ажилд эвлэг дүйтэй гэдэг нь надаас илүү юм. Би «Давхар майханд» ингэж мунгинаж хоносон юм. Yүнд миний сэтгэл алгасангуй буруу байвч, бүтээлт ажлаараа товойн алдаршсан улс даяар танигдсан сайчуудын тоо өдрөөс өдөрт олширч байхад энэ мэтийн төөрөгдөл хэнд ч тохиолдож болох юм.
 
Чойжамцын Ойдов
ShareTweet

Related Posts

Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ
Улс төр

2026-05-12 21:57
Н.Алтанхуяг: Бараа бүтээгдэхүүний үнэ иргэдийн амьжиргаанаас давж, амьдрал улам хүнд болж байна
Нийгэм

2026-05-12 21:04
Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр хэвээр байна
Онцлох мэдээ

Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр хэвээр байна

2026-05-12 20:53
}

Шинэ мэдээ

Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ

Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ

by undesten
2026-05-12 21:57
0

Н.Алтанхуяг: Бараа бүтээгдэхүүний үнэ иргэдийн амьжиргаанаас давж, амьдрал улам хүнд болж байна

Н.Алтанхуяг: Бараа бүтээгдэхүүний үнэ иргэдийн амьжиргаанаас давж, амьдрал улам хүнд болж байна

by undesten
2026-05-12 21:04
0

Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр хэвээр байна

Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр хэвээр байна

by undesten
2026-05-12 20:53
0

Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ

Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ

by undesten
2026-05-12 12:17
1

Б.Эрдэнэсүхэд холбогдох гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Б.Эрдэнэсүхэд холбогдох гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

by undesten
2026-05-12 11:56
0

Ж.Энхбаяр: Засгийн газраас махны үнийг барих ямар нэгэн зохицуулалт хийхгүй

Ж.Энхбаяр: Засгийн газраас махны үнийг барих ямар нэгэн зохицуулалт хийхгүй

by undesten
2026-05-12 11:43
0

Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа процессын алдаа гаргасан гэж үзлээ

Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа процессын алдаа гаргасан гэж үзлээ

by undesten
2026-05-12 08:51
0

Н.Өнөр: COP17 чуулганд хураадаг асрууд барих ба дараа нь дахин ашиглахгүй

Н.Өнөр: COP17 чуулганд хураадаг асрууд барих ба дараа нь дахин ашиглахгүй

by undesten
2026-05-12 08:42
0

Б.Дэлгэрсайхан: Тамын 50 км-ийг засаж байгаа

Б.Дэлгэрсайхан: Тамын 50 км-ийг засаж байгаа

by undesten
2026-05-11 19:52
2

З.Мэндсайхан: НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болговол төсвийн орлого 1.8 их наядаар тасарна

З.Мэндсайхан: НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болговол төсвийн орлого 1.8 их наядаар тасарна

by undesten
2026-05-11 18:56
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай