Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд иргэн Б-гийн эзэмшлийн авто угаалгын газарт автомашинууд шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 28-ны
08:09 цагт өгсөн байна. Гаражид иргэн Э-гийн \”Истана” загварын, иргэн Э-гийн \”Истана” загварын, мөн \”Тоёото Истима” загварын, иргэн Б-гийн \”Мицубүши Пажеро” загварын, иргэн Ц-гийн \”СМ-7” загварын, иргэн М-ийн \”Тоёото Кролла” загварын автомашин байжээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид шуурхай очиж, 25 минут ажиллаж унтраасан байна.