Канадын радиогоор тус улсад оршин сууж буй монголчууддаа зориулан хүргэдэг сэтгүүлч, хөтлөгч Б.Уянгын бэлтгэсэн нэвтрүүлгийн нэгэн дугаарыг уншигч олондоо хүргэе. Тэрээр тухайн улсын талаарх мэдээ мэдээллийг өөрийн цахим хуудсаараа хуваалцаж, Канадад хэрхэн ажиллаж, амьдарч болох талаар болон бусад олон сайхан үнэтэй зөвлөгөөнүүдийг өгдөг юм.
Тэгвэл монголчуудад зориулан Канадаас бэлтгэдэг цорын ганц РАДИО ШОУ-г тэрээр эхлүүлж чаджээ. Анх монгол хэлээр нэвтрүүлэг бэлтгэн цацахад хэр олон хүн сонсох вэ? гэсэн асуулттай нүүр тулсан ч сэтгүүлч Б.Уянга \”хангалттай\” гэдэг хариултыг итгэлтэйгээр хэлж, өөрийнх нь цагийг хасаад түүнийг өөр шоу нэвтрүүлэгт тавьсан байсныг эргүүлж чадсан байна.
Ийнхүү Канадын радиогоор монгол хэлээр хүргэж буй нэвтрүүлгийн эхний сэдэв бол Канадад хараар ажиллаж болох уу? Энэ асуудлаар Иммигрейшены Зөвлөх-Regulated Canadian Immigration Consultant хэмээх нэр хүндтэй, хариуцлагатай ажлыг эрхэлж Торонто хотод амьдардаг Ш.Баясгалантай шууд утсаар холбогдож иргэдийн асуултад хариулт авчээ.
Я.Хулан