Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли саяхан өөрийн охидын хамт Сирийн
дүрвэгчдийн хуаранд зочилжээ. Түүний энэ удаагийн айлчлал нь Анжелина Жолигийн
урьд өмнө нь өрнүүлж байсан олон сайн үйлсийн нэгээхэн хэсэгтэй адил бөгөөд
тэрээр 2001 онд НҮБ-ын Дээд комиссарын Дүрвэгсэдийн асуудал эрхэлсэн сайн
санааны элч болсноосоо хойш олон сая ам долларыг дүрвэгсэдэд хүмүүнлэгийн тусламж болгон өгсөн буянтай
нэгэн юм.
Тэрээр саяхан хэд хоногийн өмнө нь өөрийн бяцхан охин Шайло, Захар
нартай хамт Иордан улс дах Сирийн дүрвэгсэдийн хуаранд ирж тэндхийн нөхцөл
байдалтай танилцжээ. Анжелина Жолигийн энэ удаагийн айлчлалын зорилго нь охид эмэгтэйчүүдийн эрх чөлөө болон тэдний боловсролыг
дээшлүүлхэд анхаарлаа хандуулхад
чиглэсэн үйл ажиллагаа байсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд онцлож байна.
Ж.Батдорж