Аюулгүй Интернетийн
өдөр (Safer Internet Day/SID) нь 2004 оноос Европын улсуудад тэмдэглэгдэж
эхэлсэн бол өнөөдөр дэлхийн 130 гаруй орныг эгнээндээ нэгтгээд байгаа олон
улсын санаачилга юм. Энэхүү санаачилга нь интернэтийн дэвшлийг эерэг, аюулгүй
байдлаар ашиглах боломжийг хүүхэд залууст ойлгож таниулах зорилготой. Аюулгүй
Интернетийн өдрийн арга хэмжээг санаалагч талуудаас жил бүрийн 2-р сарын хоёр
дахь долоо хоногийн хоёр дахь өдөр дэлхий даяар зохион явуулдаг. Энэхүү
арга хэмжээг дэлхий дахинд сая сая хүмүүс цахим ертөнцөд эерэг болон аюулгүй
орчинг бий болгохын төлөө дэмжин оролцдог байна.
Аюулгүй интернэтийн
өдрөөр зөвхөн аюулгүй Интернэтийн асуудлыг онцлоод зогсохгүй хүн нэг бүрийг
технологийн дэвшилтэт хэлбэрийг хариуцлагатайгаар, хүндэтгэлтэйгээр, асуудалд
ул суурьтай мөн бүтээлчээр ашиглахыг уриалдаг онцлогтой.
Энэ өдөр нь хүүхэд,
залуус, эцэг эх, асран хамгаалагч, багш, боловсрол олгогч, нийгмийн ажилтан мөн
түүнчлэн тус салбар дах шийдвэр гаргагч болон улс төрчдийг нийгэмд, тэр тусмаа
цахим орчинд илүү сайн орчинг бүрдүүлэхэд уриалдаг. Мөн Олон нийтийн сүлжээн
дэх кибер халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх өнөөгийн асуудлын талаарх
олон нийтийн мэдлэгийг сайжруулахад энэхүү арга хэмжээ чиглэгдсээр ирсэн юм.
\”Эерэг интернет орчинг
бүрдүүлэх”-д интернетийн олон хүмүүсийг холбодог давуу талыг ашиглан \”Бүтээ,
нэгд, харилцан хүндэл: Аюулгүй Интернет чамаас эхэлнэ” уриатайгаар
уг санаачилгад хүн бүхнийг оролцохыг уриалж байна.
Бид бүгд бусдад эерэг
хүндэтгэлтэй харьцах байдлыг дэмжиж ямагт эергээр бүтээх, холбоо үүсгэх
боломжуудыг олж хайхыг эрмэлзэх хэрэгтэй. Мөн сөрөг хууль бус контентуудын
эсрэг нэгдэн тэднийг таслан зогсоож байх хэрэгтэй.