Ганга өвс хэрэглэх :
Ганга өвс хүүхдийн
хөхүүл ханиад эмчлэх пертуссины үндсэн найрлагад ордог. Мөн эмэгтэйчүүд
уусмалаар нь үс угаадаг. Бэлтгэх нь: 8-н сарын сүүлчээр түүж сүүдэр газар
даавуун уутанд өлгөж хатаагаад нунтаглаж 200г усанд цайны халбагыг хийхээр
бодож өсгөн найруулна. Сахарын ханасан уусмалаар амталж насанд хүрэгчид хоолны
халбагаар, хүүхдэд цайны халбагаар өдөр 3-4 удаа уулгана. Эмчилгээг 7 хоног
хийнэ.
Вансэмбэрүү цэцэг
хэрэглэх нь:
Вансэмбэрүү цэцэг нь
гуурсан хоолойн архаг үрэвсэл өвчин, уушгины сүрьеэ өвчнийг намжаах үед хандыг
хэрэглэнэ.
Хэрэглэх нь: Хатааж
нунтагласан бэлдмэлийг 200г усанд 10г байхаар бодож өсгөн найруулаад өдөрт
хоолны халбагаар хоёрыг 3-5 удаа ууна. Хандыг намуун гал дээр 45 минут
идээшүүлэн бэлтгэнэ.
Алтан гагнуур хэрэглэх
нь:
Алтан гагнуурыг яс
хугарах, ясны бэртэнгийн үед болон төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг
сайжруулах зорилгоор хэрэглэнэ. Хэрэглэх арга: 8 сарын сүүлчийн 15 хоногт түүж,
сүүдэр газар даавуун уутанд өлгөж хатаана.
Нунтагласан бэлдмэлээс
цайны халбагаар нэгийг 100г усанд найруулахаар бодож өсгөсөн хэмжээгээр
буцалгаад хандалж хөргөөд шүүнэ. Хоолны халбагаар өдөрт 3-4 удаа, нэг удаад 2
халбага ууна.
Таван салаа хэрэглэх
нь :
Зун, намрын цагт
бууцны зах, голын хөвөө, зэлүүд хээр хаана л бол хаана таван салаа, дэлгэмэл
ногоон навч ургадаг. Сайтар ажиглавал нэг навч нь таван салаа судсан мөртэй
байдаг. Энэ нь 5-8 сард ургаж гүйцэх бөгөөд хатахаас нь өмнө түүж,
угаагаад сүүдэрт даавуу уутанд өлгөж хатаана
Хатсан навчийг сайтар
нунтаглаж усанд хандартал нь чанаж хөргөөд давхар шүүж шил саванд хийж сэрүүн
газар хадгална.
Эмчилгээ: – Ходоодны
гастрид, шархлааны үед өдөрт ( удаа хоолны халбагаар хоёр удаа хоол, цайны өмнө
(15 минутын өмнө) ууна. Эмчилгээг 14-21 хоног тасралтгүй хийвэл үр дүн нь
харагдана.
-Арьсны ил шарх, идээт
үрэвслийн үед бэлдмэлийг цэвэр даавуунд шингээж тавьж боогоод 2-3 хонуулахад
шар цэвэршин эдгэнэ.
Цагаан мөөгт ууж,
хэрэглэх:
Шил, хангайд ургадаг
цагаан мөөгийг түүж утас гүйлгэн хэлхэж сэрүүн, сүүдэрт хатаана. Хэрэглэх нь:
Мөөгөө цэвэрлэж нунтаглаад буцалгаж ширгээн, давхар марлиар шүүж сэрүүн газар
хадгалахын хамт өдөрт нэг уухдаа хоолны халбагаар хоёрыг, бүгд 3 удаа 6
халбагыг уувал сайн үр дүнд хүрнэ. Цагаан мөөгөөр эмчлэх өвчин: Нярайлсан
эхийн саванд эхэсийн үлдэгдэл хоцорч, үе үе халууран бие сульдан доройтож
улмаар үрэвсэж идээлэх үед мөөгний шөл уухад шууд нөлөөлж, үлдэгдлийг хөөн
гаргаж үрэвсэл зогсооно.