The Voice of Mongolia-гийн эргэн тойронд өрнөж байгаа сонин
хачнаас бид хүргэдэг билээ. Тэгвэл өчигдрийн дугаарт бас нэг онцгой үйл явдал
боллоо. Энэ удаад үзэгч, шүүгчдийг гайхашруулсан, гэнэтийн бэлэг барьсан оролцогч бол Соёл-Эрдэнэ
хамтлагийн дуучин, МУСТА Б.Цогтдэлгэр байлаа. Тэрээр 20 жилийн өмнө дуулж
байсан, хэдийнэ олонд хүрч хит болсон өөрийн дуу \”Түүнд би хайртай
байсан\” дуугаараа оролцсон юм. Түүний дуу хоолой үзэгчдийг шагшруулж байсан ч шүүгч нарын нэг нь ч эргэж
харсангүй. Гэвч тэд эцэст нь эргэж хараагүйдээ бүгд харамссан юм. Эргэж
хараагүй шалтгаанаа тайлбарлахдаа үнэхээр адилхан дуурайж дуулж буй өөр хэн нэгэн байна хэмээн
бодсон гэв. Гэхдээ тэд ингэснээрээ энэхүү шоу нь хэр шударга болдог вэ гэдгийг
харуулсан зүйл боллоо гэсэн тайлбарыг хэлж байлаа.
Ямартай ч Б.Цогтдэлгэр
дуучны хувьд өөрийгөө байгаа шүү гэдгээ олон түмэндээ харуулахаар зориглон ирж оролцсон
гэнэ. Харин үзэгчдийн зүгээс дөрвөн шүүгчээс илүү хоолойтой гэсэн үнэлгээг авч
чадсан билээ.
Дашрамд
сонирхуулахад, \”Түүнд би хайртай байсан” хэмээх энэхүү сайхан дууг 1990-ээд оны
үед Эрдэнэтийн Кума хамтлагийн уран сайхны удирдаач Батсүх зохиож, дуучин Б.Цогтдэлгэр
дуулж амьдруулснаар хит дуу болж чадсан юм.