Өвлийн олимпийн 23 дугаар
олимпийн наадам эхлээд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Монголчуудын сонирхдог багийн уран гулгалтын төрлийн тэмцээн \”Ганнён айс арена”-д явагдаж өндөрлөлөө. Бэртлээсээ эргэн ирээд удаагүй байгаа дэлхийн хошой аварга Евгение Медведева богино үзүүлбэрийн төрөлд 81.06 оноо авч дэлхийн рекордыг шинэчилсэн нь онцлох үйл явдал болов. Багийн тэмцээний хосын төрөлд Канадын Вирту Тесса, Скотт Мойр, 118.8 оноогоор тэргүүлсэн бол Америкийн Мариа Шибутани, Алекс Шибутани нар 112.01 оноогоор удаалж, Олон улсын олимпийн хорооны нэр дээр өрсөлдөж буй Екетрина Боброва, Дметри Соловиев нар 110.43 оноогоор хүрэл медаль зүүжээ.
Харин
Ази тивийн төлөөлөл Японы хос болох Кана Мурамото, Крис Рийд нар 87.88 оноогоор
тавдугаарт шалгарсан юм. Ийнхүү
багийн нэгдсэн дүн гарахад Канадын баг 73 оноогоор алтан медаль, олон улсын
олимпийн хорооны нэр дээр өрсөлдөж буй Оросын холбооны улсын баг 66 оноогоор
мөнгөн медаль, АНУ-ын баг 62 оноогоор хүрэл медаль хүртжээ. Энэ
төрөлд тэмцээнийг зохион байгуулагч БНСУ-ын баг ердөө 13 оноо авч 10 багаас
есдүгээр байр эзэлжээ.