Тулгар төрийн 2227 жил,
Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо
сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29
жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол
Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон
гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.Төрийн дээд цол, одон,
медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд
болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өглөө. Үндэсний бөхийн улсын
аварга, Самбо бөхийн дэлхийн аварга, Жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн
медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Одвогийн Балжиннямд
Хөдөлмөрийн баатар цол, Соёл урлагийн их сургуулийн зөвлөх Профессор Дунжаагийн Нанжидад Ардын
жүжигчин цол, Үндэсний дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаач Жагваралийн Бүрэнбэхэд Ардын жүжигчин цол тэмдэгээр шагнав.
Ингээд Монгол
Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөр баатар О.Балжиннямын баярын
сэтгэгдлийг сонслоо.
-Олон жилийн хүч хөдөлмөрийг тань үнэлж Хөдөлмөрийн
баатар цол хүртээлээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Маш их баяртай байна.
Би спортын байгууллагад 38 дахь жил ажиллаж байна. 1979 онд үндэсний шигшээ
багийн тамирчнаар анх орж ажиллаж байсан. 1993-1997 он хүртэл үндэсний шигшээ багийн
ахлах дасгалжуулагчаар ажилласан. 1997-2011 он хүртэл Алдар спорт хорооны
даргаар ажиллаж байгаад 2011 оноос Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах
дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэ 38 жилийн хөдөлмөрийг төр засаг маань үнэлж
хүндтэй шагнал өгсөнд баяртай байна. Хүний амьдралд жаргал зовлон ээлжилдэг. Намайг спортын салбарт хүчин зүтгэж байх үед ар гэрийг минь хариуцан үлддэг, таван сайхан хүүхдийн минь эх, амьдралын минь түшиг тулгуур, хань минь гурван жилийн өмнө өвчнөөр бурхан болсон. Түүндээ л Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсноо харуулж чадсангүй. Энэ хүндтэй шагналыг авч байгааг хань минь харсан бол сайхан байх байлаа. Гэхдээ өнөөөдөр миний хань намайг дээд тэнгэрээс харж байгаа байх гэж итгэж байна. Мөн Жүдогийн холбоо болон бүх шавь нар бахархаж баярлаж
байна. 80 гарсан ээж маань намайг шагнал авч байгааг харж байгаа болохоор
сэтгэл маш өндөр байна.
-\”Парисын
Их дуулга\”тэмцээнд оролцоод өчигдөр ирсэн. Энэ баярт мэдээгээ хэзээ
дуулсан вэ?
-Онгоцноос бууж байхад
Х.Цагаанбаатар надад утасдаж хэлсэн. Сэтгэл маш өндөр байна. Манай жүдогийн
тамирчдын амжилт маш сайн байгаа. Дэлхийн аваргаар нэг алт, нэг мөнгө, дөрвөн
хүрэл медаль авч багаараа гуравдугаар байранд орсон амжилтыг үзүүлсэн.
Н.Алтанцэцэг