17 дугаар жарны тийн
унжлагат хэмээх шороон нохой жилд зориулсан хүчит бөхийн барилдаан эхэллээ.
тухайн жилийн өнгийг тодорхойлдог, хамгийн чансаа өндөртэй барилдаануудын нэг
гэгддэг уг барилдаан ийн монгол бөхийн өргөөнд болж байна.Хүчит 256 бөх зодоглож,
наадмаас дутахгүй чансаа өндөртэй болдог уг барилдаан 1963 оноос тасралтгүй
зохиогдож байгааа бөгөөд анх 64 бөх барилддаг байсан бол 1971 оноос 128 бөх
1991 оноос 256 бөх барилддаг уламжлал тогтоод байна.
Өнгөрсөн жил болсон уг
барилдаанд улсын аварга ч.санжаадамба түрүүлж, тухайн үед аймгийн арслан байсан
одоогийн улсын харцага байсан о. хангай үзүүрлэж байсан. түүний хувьд улсын
цолгүй байхдаа түрүүлсэн анхны бөх юм. цэргийн хурц арслан цолтой байхдаа
тэрбээр түрүүлснээс хойш 3 удаа түрүүлээд байгаа юм.Тэгвэл бүх цаг үеийн
түүхэнд дархан аварга б.бат-эрдэнэ 1988-2002 оны хооронд 15 жил дарааллан
шөвгөрч дээд амжилт тогтоосон байдаг байна. харин х.баянмөнх аварга 18 удаа
шөвгөрч байсан нь хамгийн олон удаа шөвгөрсөн тохиолдол юм.
Одоогийн байдлаар
хэнтий 13 түрүү, төв 12 түрүү, увс 11 түрүү, өвөрхангай архангай аймгууд тус
тус 5 түрүү аваад байна.Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тухайн жилдээ баяр наадамд
түрүүлсэн тохиолдол 22 удаа давтагдаж байсан бөгөөд хамгийн сүүлийн жишээ нь
аварга Г.Эрхэмбаяр билээ.