Олимпийн
медальт, ОХУ-ын кёрлингийн тамирчин Александр Крушельницкийг допинг хэрэглэсэн
байж болзошгүй хэмээн Спортын арбитрын шүүхээс мэдэгджээ. Өнгөрөгч Мягмар гаригт
Өвлийн олимпод өөрийн эхнэрийн хамт холимог хосын төрөлд өрсөлдөж, хүрэл
медалийн эзэн болсон билээ. Гэвч шинжилгээгээр түүний биед мелдониумын эерэг
сорил гарсан хэмээн сэжиглэж байгаа аж. Тиймээс
Олон улсын олимпийн хорооноос хүсэлт гаргасны дараа 25 настай тамирчны эсрэг
хэрэг үүсгэжээ. Шүүхийн сонсгол болох өдөр хараахан товлогдоогүй ч В дээжнээс
авсан шинжилгээний хариу Даваа гаригт гарч байгаа юм.
Энэ
удаагийн Өвлийн олимпод ОХУ-аас 160 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд тус
улсын баг тамирчдыг 2014 онд болсон Сочигийн олимпийн үеэр бие махбодод бүхэлд
нь хамаарах допинг хэрэглэсэн хэмээн буруутгаж, Олимпийн тэмцээнд оролцох
эрхийг нь түдгэлзүүлээд байсан юм. Гэвч тус улсын тамирчид допинг хэрэглээгүй
гэдгээ Олимпийн туган дор батлан, өрсөлдөж чадна хэмээн мэдэгдэж байсан билээ. Оросын
тамирчид нь Канад, АНУ-ын дараа гуравдугаарт бичигдэж буй хүчтэй өрсөлдөгчид
юм. Энэ удаагийн таамаг батлагдвал нэлээд шуугиан дэгдээсэн асуудал тарина
хэмээн Олон улсын олимпийн хорооны төлөөлөгч мэдэгджээ.
Орчуулсан: Б.Болормаа