Эрдэнэт үйлдвэрийг гадны банкны барьцаанд тавиад алдахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол яах аргагүй тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар гэж сөрөг хүчин мэдээлсэн. Харин энэ талаараа Д.Сугар хэвлэлд ам нээжээ. Тэрээр хэлэхдээ Лондонгийн олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр 357 хуудас материал бий. Тэнд миний нэр ус байвал би хоёр цагийн дотор Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад, 461 хорих ангируу би өөрөө очино гэжээ. Ш.Батхүү бидний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг, тэр хариуцлагаа хүлээх ёстой гэж тайлбарлажээ.