\”Хурд, хурд..” гэх үзэгчдийн уухайн дунд \”Цог” соёл зуучийн компаниас
зохион байгуулсан Хурд хамтлагийн тоглолт ӨМӨЗО-ны Хөх хотын Улаан театрт
болжээ. Монголын рок дууны төрөлд өөрийн гэсэн томоохон байр суурь эзлэн, \”Хурд”
хэмээх ноён оргилыг сүмбэрлүүлж яваа \”Хурд” хамтлагийн тоглолтыг үзсэн хүн
бүррийн сэтгэл тэнэгэр.
\”Чоно”, \”Эх орон”, \”Чимээгүй ирэх дурлал” зэрэг дуунууд нь хэдэн үеийн
залуусийн амны уншлага болсон гэлтэй. \”Хурд” хамтлаг хуучин дуунуудаа дуулах
бүрд бүх дэлхий хурдын дуунд цалгилж байсан нь Хурдын дуу хүмүүсийн сэтгэлд
хоногшсоны тодхон жишээ юм.
\”Чи минь байгаа болохоор аз жаргалыг надад бэлэглэсэн
Чи минь байгаа болохоор амьдрал минь
гэрэл гэгээтэй” гэх дуу нь Хурд болон Хурд хамтлагийн шүтэн бишрэгчдийн хайрын
нандин болзоо гэмээр. Аргагүй л залуучууд минь Хурд хамтлагаас эрч хүч, итгэл
зориг авч байсан, анхны хайрын захиагаа Хурдын дууны мөр бадгаас жирэлзүүлж байсан.
Ийм л учраас \”Хурд”-аас аз жаргал олж байсан нь учиртай. Тус оройн тоглолтоо \”13 ааш”, \”Цэргийн бодол”,
\”Санаж байна”, \”Нэг ангийнхан”, \”Эх орон”,
\”Чоно”, \”Чимээгүй ирэх дурлал” гэх зэрэг хуучин дуунуудаа дуулсан
бөгөөд мөн шинэ цомгийн дуунуудаа өвөр
монголчуудад өргөсөн байна.
Эх сурвалж: http://mongol.people.com.cn/
Монгол бичгээс
хөрвүүлсэн Ц.Мөнх