С.Зориг агсны
гэргий Д.Булганг нэр бүхий хоёр хүний хамтаар өнгөрөгч бямба гаригт үдэш
баривчилж, цагдан хорьсон билээ. Тэгвэл өчигдөр түүнийг цагдан хорих хугацааг
14 хоногоор сунгах шийдвэрийг шүүгч гаргасан байсан. Мөн түүнтэй хамт баривчлагдсан хоёр хүнийг ч
үргэлжлүүлэн хорихоор болжээ.
Д.Булган одоогоор
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн В корпурт хоригдож байгаа гэх
мэдээлэл байна. Харин түүнийг чухам ямар хэргээр татсан нь тодорхойгүй байгаа
юм. Эх сурвалжийн мэдээлснээр Д.Булганы хавтаст хэрэг дээр \”маш нууц” гэсэн
тамга дарсан байсан гэв.
Мөн Д.Булгантай
хамт баригдсан хоёр хүнийг Эрүүгийн хуулийн 81.2-т зааснаар буюу \”Улс төрийн
үйл ажиллагаанд саад учруулах, Монгол Улсын засаг төрийнг бусниулан доройтуулах
зорилгоор улс төр, олон нийтийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төр, нийгмийн
зүтгэлтний амь насыг хохироосон” гэх үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл
байна.